Коронавируст халдварын шалтгаант нас баралт 1-ээр нэмэгдэж нийт 20 тохиолдол бүртгэгдээд байна

  2021 оны 10 дугаар сарын 03-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 251 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 82 эерэг, 64 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 106-аар нэмэгдэж нийт 15842 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 2, Булган сумаас 26, Буянт сумаас 2, Дарви сумаас 4, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 9, Манхан сумаас 5, Мөст сумаас 5, Үенч сумаас 4, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 38 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.04/ байдлаар нийт 469 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 223 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 203 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 48 нь 0-18 насны хүүхэд, 40 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 4, хүнд-32, хүндэвтэр-172, хөнгөн 263 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 539, сумдад 820 нийт /1359/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 132 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13974 нь эдгэрсэн байна. Харин Үенч сумын харьяат иргэн Д. 53 настай, эрэгтэй. Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсаныг ЭМЯ-аас ковидын шалтгаант нас баралт гэж бүртгэжээ. Нас баралт 1-ээр нэмэгдэж нийт 20 болж байна.




Сэтгэгдэл ( 0)