Мо Эн Ко ХХК-ийн зүгээс Алтайн зам ХХК-тай гэрээлэн зам засварын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байна
Мо Эн Ко ХХК нь Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэхээс өмнө улсын хэмжээнд хамгийн урт 311 км хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр тавьсан анхдагч компаниар нэрлэгддэг. Зам тавих ажилд 250 сая орчим ам доллар зарцуулсан байдаг. Хөшөөтийн уурхайг Булган боомттой холбосон зам нь Ховд аймгийн 5 сумаар дайран өнгөрдөг. Энэ утгаараа нутгийн ард иргэд үнэ төлбөргүй зорчин үр ашгийг нь давхар хүртсээр ирсэн байна.
Арав гаруй жил ашиглагдсан учир замын эвдрэл гэмтэл гарах нь цаг хугацааны асуудал болоод байсан. Мо Эн Ко компаний зүгээс жолооч тээвэрчдийн хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх үүднээс зам засвар, үйлчилгээний ажилд жилд дунджаар 2 тэрбум төгрөгийг зарцуулж зам засварын ажлыг тогтмол хийсээр иржээ. Харин энэ жил цар тахлын улмаас зам засварын ажлыг түр хойшлуулснаар МХГ-аас замын засвар үйлчилгээний арчилгаа хийгээгүй гэдэг шалтгаанаар уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Иймд Мо Эн Ко ХХК-ийн зүгээс Алтайн зам компанитай гэрээлэн зам засварын ажлыг 09-р сарын 08-ний өдрөөс эхлүүлснээр зам засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай хийгдээд байна.
Алтайн зам ХХК нь 22 хоногийн хугацаанд 6 багц ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэжээ.Тухайлбал:Асфальт бетон хагарал нөхөх, дохионы шон суурилуулах, замын тэмдэглэгээ байрлуулах, Ус зайлуулах хоолойн оролт, гарцын бетон засварын ажил, хүнд ноцтой эвдэрсэн замыг элс хайргаар дүүргэж, нягтруулах ажлыг 100 хувь гүйцэтгэсэн бол бетон шуудуу, суваг засварын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. Хүйтрэхээс өмнө зам засварын ажлыг богино хугацаанд гэрээлэн гүйцэтгүүлсэнд жолооч тээвэрчид сэтгэл хангалуун байна.
Энэ жил хамгийн их эвдэрч гэмтсэн 4,5 км замыг хэсэгчлэн шороо хайргаар нөхөж дүүргэх ажлыг хийн гүйцэтгэж, тээвэрлэлтийг хэвийн явуулах тодорхой нөхцөлийг бүрдүүлээд байна. 2022 оны хавраас замын асфальт бетон хучилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)