Коронавируст халдвар авсан 146 хүн эдгэрч, шинээр 141 тохиолдол батлагджээ
2021 оны 10 дугаар сарын 05-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 347 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 131 эерэг, 64 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 141-ээр нэмэгдэж нийт 16162 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 7, Булган сумаас 23, Буянт сумаас 1, Дарви сумаас 4, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 8, Зэрэг сумаас 8, Манхан сумаас 6, Мөст сумаас 2, Мянгад сумаас 2, Үенч сумаас 3, Чандмань сумаас 5, Ховд сумаас 3, Цэцэг сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 58 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.06/ байдлаар нийт 430 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 200 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 40 нь “Ач заяа” эмнэлэгт, 190 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 73 нь 0-18 насны хүүхэд, 29 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-27, хүндэвтэр-175, хөнгөн 226 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 588, сумдад 836 нийт /1424/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 146 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 14277 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 251 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 13 нь 1 дүгээр тун, 51 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56069 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52430 хүн буюу 82,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 187 хүн хамрагдаж нийт 5554 болов.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)