Коронавируст халдвар авсан 178 хүн эдгэрч, шинээр 81 тохиолдол батлагджээ

  2021 оны 10 дугаар сарын 13-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 284 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 57 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 81-ээр нэмэгдэж нийт 17003 боллоо.
Тодруулбал: Булган сумаас 13, Буянт сумаас 3, Дарви сумаас 2, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 3, Мянгад сумаас 1, Үенч сумаас 8, Чандмань сумаас 2, Ховд сумаас 2, Цэцэг сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 35 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.14/ байдлаар нийт 366 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 142 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 34 нь “Ач заяа” эмнэлэгт, 190 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 52 нь 0-18 насны хүүхэд, 22 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-16, хүндэвтэр-194, хөнгөн 156 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 648, сумдад 558 нийт /1206/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 178 хүн эдгэрч гарсан байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 86 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 8 нь 1 дүгээр тун, 5 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56096 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52496 хүн буюу 82,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 73 хүн хамрагдаж нийт 6031 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)