Коронавируст халдвар авсан 195 хүн эдгэрч, шинээр 91 тохиолдол батлагджээ
2021 оны 10 дугаар сарын 14-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 301 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 60 эерэг, 189 сорьцод PCR шинжилгээ хийхэд 31 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж нийт 17094 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 3, Булган сумаас 21, Дарви сумаас 4, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 2, Мөнххайрхан сумаас 2, Үенч сумаас 4, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 46 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.15/ байдлаар нийт 352 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 140 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 33 нь “Ач заяа” эмнэлэгт, 179 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх байна.
Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-18, хүндэвтэр-127, хөнгөн 207 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 414, сумдад 432 нийт /846/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 195 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15954 нь эдгэрсэн байна.
Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 147 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 8 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56101 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52504 хүн буюу 82,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 134 хүн хамрагдаж нийт 6165 болов.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)