Коронавируст халдвар авсан 133 хүн эдгэрч, халдварын тохиолдол 89-өөр нэмэгдлээ

  2021 оны 10 дугаар сарын 17-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 255 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 69 эерэг, 78 сорьцод PCR шинжилгээ хийхэд 20 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 89-өөр нэмэгдэж нийт 17392 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 4, Булган сумаас 17, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 1, Үенч сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 38 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.18/ байдлаар нийт 309 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 129 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 23 нь “Ач заяа” эмнэлэгт, 157 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 47 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-29, хүндэвтэр-95, хөнгөн 184 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 407, сумдад 428 нийт /835/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 133 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16348 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)