Коронавируст халдвар авсан 72 хүн эдгэрч, халдварын тохиолдол 62-оор нэмэгдлээ
2021 оны 10 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 135 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 38 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 62-оор нэмэгдэж нийт 18039 боллоо.
Тодруулбал: Булган сумаас 11, Буянт сумаас 3, Дарви сумаас 1, Дуут сумаас 1, Зэрэг сумаас 6, Мөст сумаас 1, Үенч сумаас 2, Чандмань сумаас 3, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 33 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.24/ байдлаар нийт 311 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 132 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 2 нь “Ач заяа” эмнэлэгт, 177 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 26 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-14, хүндэвтэр-95, хөнгөн 201 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 459, сумдад 427 нийт /886/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 72 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17033 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)