Коронавируст халдвар авсан 80 хүн эдгэрч, халдварын тохиолдол 105-аар нэмэгджээ

  2021 оны 10 дугаар сарын 26-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 307 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 70 эерэг, 177 сорьцод PCR шинжилгээ хийхэд 35 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 105-аар нэмэгдэж нийт 18299 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 2, Булган сумаас 33, Буянт сумаас 2, Дарви сумаас 2, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 1, Мянгад сумаас 1, Үенч сумаас 4, Цэцэг сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 51 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.27/ байдлаар нийт 284 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 140 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 144 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 21 нь 0-18 насны хүүхэд, 19 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-24, хүндэвтэр-88, хөнгөн 171 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 337, сумдад 411 нийт /748/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17351 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 49 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56130 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52585 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 39 хүн хамрагдаж нийт 6941 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)