Коронавируст халдвар авсан 135 хүн эдгэрч, халдварын тохиолдол 71-ээр нэмэгджээ
2021 оны 10 дугаар сарын 29-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 267 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 62 эерэг, 151 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 71-ээр нэмэгдэж нийт 18532 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 2, Булган сумаас 14, Дарви сумаас 2, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 5, Мөст сумаас 3, Мянгад сумаас 2, Үенч сумаас 3, Чандмань сумаас 3, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 24 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.30/ байдлаар нийт 254 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 119 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 32 нь 0-18 насны хүүхэд, 9 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-19, хүндэвтэр-104, хөнгөн 129 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 323, сумдад 380 нийт /703/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 135 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17722 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 97 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 8 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56134 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52609 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 88 хүн хамрагдаж нийт 7198 болов.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)