Коронавируст халдвар авсан 97 хүн эдгэрч, халдварын тохиолдол 40-өөр нэмэгджээ

  2021 оны 10 дугаар сарын 31-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 191 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 23 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 17 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 40-өөр нэмэгдэж нийт 18618 боллоо.
Тодруулбал: Булган сумаас 8, Дарви сумаас 4, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 1, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 23 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.01/ байдлаар нийт 260 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 145 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 115 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 32 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-20, хүндэвтэр-86, хөнгөн 161 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 338, сумдад 332 нийт /670/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 97 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17925 нь эдгэрсэн байна.
Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)