“Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг арга хэмжээ боллоо

  “Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг арга хэмжээнд 30 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцов.







  Засаг даргын “МоЭнКо” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгч, хоршоологчдын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилгоор “ Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг арга хэмжээг /2022.06.13/-ны энэ өдөр Ард-Аюушийн талбайд зохион байгууллаа.







“Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг арга хэмжээнд орон нутагт үйлдвэрлэл явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан үзэсгэлэн гаргалаа.







Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, “МоЭнКо” ХХК, Хөшөөт хөгжил сан зэрэг төрийн болон төрийн бус 15 гаруй байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээний хүрээнд “МоЭнКо” ХХК-ий ханган нийлүүлэлтийг орон нутгийн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, өдөрлөгт оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, дотоодын зах зээлд нийлүүлэх замаар үйлдвэрлэгчдийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.







Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)