“Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр зохион байгууллаа
Аймаг орон нутгийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг нь хамтран шийдвэрлэх талаар ойлголт мэдээлэлтэй болох үүднээс аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр /2022.10.04/ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд 2022-2023 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, аймгийн шуурхай штабын мэдээллийг хүргэж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад мэргэжилтнүүд газар дээр нь тодорхой хариулт өгч ажиллалаа.
Аймгийн шуурхай штабын мэдээллээр 2022-2023 оны зудын байдал бэлчээр нутгийн 90 хувьд хүрэх нь тодорхой болоод байгаа учир аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлж, шим тэжээл сайтай өвс хадлан бэлтгэж, нөөцлөх хүчит тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлах чиглэлийг сумдад хүргүүлээд байгаагаас гадна 10 дугаар сарын 07-ний өдөр гэхэд аюулгүйн нөөц үндсэндээ 100 хувь бүрдэнэ гэсэн тооцооллыг гаргаад байгаа гэлээ.
Түүнчлэн зудыг эрсдэл багатай даван туулахын тулд:
-Засгийн газраас мах экспортлох квот 10,000 тонн эрх зөвшөөрөл авч, төр хувийн хэвшлийн түншлэл, аж ахуйн нэгжид өгч Ярант, Боршоо, Цагаан нуур боомтоор гаргах. / Харин борлуулсан махны мөнгийг малчдад нь 3,4 сард олгох/
-Монгол банк, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудад 2022-2023 онд өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй тул зудыг давах үүднээс малчдын өвс тэжээл бэлтгэн нөөцлөхөд дэмжлэг үзүүлэн, малчны зээлийн шугамаа нээж өгөх талаар аймгийн ИТХ, Засаг даргын албан бичгийг холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн ажиллах талаар онцгой комиссын хуралд оруулах гэж буй саналаа төлөөлөгчдөд танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг зохион байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн мэдээлэл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Түүнчлэн Саруул цамхаг ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн лабораторийн барилгын явц байдалтай танилцлаа.
Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн лабораторийн барилгын хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн хугацаа энэ оны 7 сарын 20-нд байсан боловч дараа жил хагас санхүүжилт орохтой холбоотойгоор гэрээг сунгаж 2023 оны 10 сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр гэрээлээд байгаа талаар тус компанийн захирал Б.Бадрах мэдээлэл болгон хүргэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)