16 настангуудын төлөөлөл болсон 200 гаруй залуус иргэний андгай өргөв
Одоогоос 98 жилийн тэртээ Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласан байдаг. Энэ түүхэн тэмдэглэлт өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын 20 дахь удаагийн үйл ажиллагаа улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд 16 нас хүрч байгаа Ховд аймгийн 1450 иргэний төлөөлөл болсон 200 гаруй залуус оролцож Монгол Улсын иргэний андгай өргөлөө.
Ховд аймгийн нийт хүн амын 34 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг байна. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон залууст ихээхэн үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэсээр байгаа билээ.Улс орны тусгаар тогтнолын баталгаа, хөгжил, дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, эрүүл Монгол хүн байхын зэрэгцээ чадварлаг бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй дэлхийн залуусыг бүтээхийн төлөө төр засгаас бодлогоор дэмжин, хамтран ажиллах чиглэлийг чухалчилж байгааг урилгаар оролцсон зочид хэлсэн үгэндээ онцолж байсан.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын дараагаар 16 настнууд “Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ гардан авлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)