Боловсролын шинэ сэргэлт, Багш нарын уулзалт, хэлэлцүүлэг эхэллээ.
"Боловсролоо дэмжье" уулзалт хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол Шинжлэх ухааны яам, УИХ гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба, Боловсролын Ерөнхий газар ажиллаж байгаа бол Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж байна.
Ховд аймгийн ЕБС, СӨБ-ын байгууллага, Хөгжил политехник коллеж Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын багш ажилчдад зориулсан "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш нар хамрагдаж байна.
Уулзалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ гишүүн Ш.Адьшаа, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тухайн арга хэмжээний үеэр УИХ гишүүн Ш.Адьшаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг хамгаалах, хүүхэд хамгааллын асуудал өнөөдөр улсын хэмжээнд тулгамдаад байгаа гэдгийг онцлоод энэ тал дээр Ховд аймгийн хэмжээнд Японы хүүхдийг ивээх сан, Аймгийн боловсролын газартай хамтран сургалт, судалгааны олон ажил хийж эхлээд байгааг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллийг хамгаалах асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх талаар хурлын үеэр хөндсөн байна.
Эх сурвалж: Адьшаа Ширнэнбаньд цахим хуудас

Сэтгэгдэл ( 0)