УУХҮЯ-наас “МоЭнКо” ХХК-ийг ШИЛДЭГ ИЛ ТОД аж ахуй нэгжээр батламжиллаа
Монгол Улсад уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын тэргүүлэх компаниудаа онцлон, алдаршууллаа.
Монгол Улсын ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг тусгаж, олон нийтэд ил тод болгон, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлсэн тул 2022 оны "ШИЛДЭГ ИЛ ТОД" аж ахуй нэгжээр шалгаруулсан байна.“МоЭнКо" ХХК-ийг 2022 оны "Шилдэг ил тод" аж ахуй нэгжээр тодруулж, 2022.12.27-нд батламжийг гардуулсан юм.
Хөшөөт төсөлд өдгөө 2462 хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 77 хувь нь Ховд аймгийн иргэд байна.
Эх сурвалж: МоЭнКо ХХК
Сэтгэгдэл ( 0)