Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс анги салбар, нэгжийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан алба хаагчдад ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт үүрэг болголоо.
Эх сурвалж: Ховд ОБГ




Сэтгэгдэл ( 0)