Ховд аймаг дахь Булган боомтыг Бямба, Ням гарагт ажиллуулна
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны хүмүүс өнөөдөр Ховд аймаг дахь Булган боомтод ажиллалаа. Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, Шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж буй. Тус боомтыг 4 гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа бөгөөд ингэснээр боомтын хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.Ховд аймаг дахь Булган боомтыг Бямба, Ням гарагт ажиллуулна.
Булган боомтоор он гарснаас хойш нийт 988 тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа бөгөөд зорчигчийн хөл хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээснээр 3 улсын нийт 1029 зорчирч дамжин өнгөрчээ.
Цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байсан өнгөрсөн 1 жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь улс орны эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байна.
Эх сурвалж: Сайнбуянгийн Амарсайхан цахим хуудас
Эх сурвалж: Сайнбуянгийн Амарсайхан цахим хуудас
Сэтгэгдэл ( 0)