УИХ-ын гишүүн Ш. Адьшаа Булган сумын иргэдтэй уулзлаа


  УИХ-ын гишүүн Ш. Адьшаа энэ өдөр /2023.03.06/ Ховд аймгийн Булган сумын иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлаасаа тайлагнахын зэрэгцээ Монгол улсын Их хурлаар хэлэлцэж байгаа зарим хуулийн төслийн мэдээлэлийг хүргэж  иргэдийн санал, үзэл бодлыг сонслоо.





 Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ш. Адьшаа болон уулзалт зохион байгуулагч албаны төлөөлөлүүдэд хандаж Булганчууд дараах санааг уламжилсан байна.
- Монголын ард түмэн “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн нь, өвгөн нь УИХ, Засгийн газрын гишүүд боллоо шүү, халамж тараахаа зогсоох хэрэгтэй гэсэн бол
- Малчдын залгамж халааг бэлтгэх асуудалд анхаарах цаг болсныг онцлоод, залуу малчдыг бэлтгэхэд төрийн бодлого хэрэгтэй
- Хууль алагчилж үйлчилдэг болоод удаж байна. Тухайлбал: Цэргийн тэтгэвэр, байлдааны машин хариуцан, улсын хилээ хамгаалж байсан хүн тэтгэврийн доод хэмжээ авч байна. Тиймээс тэтгэвэрийн зөрүүг арилгах тал дээр анхаарч, ул суурьтай судлах.
- УИХ-ын гишүүдийн сахилга, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах
- Үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг чухал саналуудыг уламжиллаа.
Эх сурвалж: Адьшаа Ширнэнбаньд цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)