МоЭнКо ХХК-ийн Байгаль орчны багийнхан сүүлийн 5 жилд 13 булгийн эхийг хашиж хамгаалжээ
МоЭнКо ХХК-ийн Байгаль орчны багийнхан Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутагт байрлах Цагаан давааны булгийн эхийг хашиж хамгаалжээ. Ан амьтны амьдралын эх болсон тухайн булгийг 2021 онд хашиж хамгаалж байсан ч хашааны тор нь алга болсон учраас ийнхүү дахин хашиж хамгаалж буй нь энэ юм.
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал болон хүний сөрөг үйлдлээс шалтгаалан орон нутгийн гол нуур, булаг шанд олноор ширгэж хатах аюул нүүрлээд байгаа. Тиймээс булаг, рашааны эхийг хашиж хамгаалах нь булгийн ундрагыг хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистем, усны орчныг бүхэлд нь бохирдол, талхлагдлаас хамгаалах ач холбогдолтой.
Бэлтгэсэн: Админ-ЭссэМоЭнКо ХХК-ийн Байгаль орчны багийнхан 2018 -2022 онд 13 булгийн эхийг хашиж хамгаалсан бол 2023 онд 4 булгийн эх хашихаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0)