Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд “Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцав.
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд “Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн ажлын явц болон баригдах үйлдвэрүүдтэй газар дээр нь танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд манай аймаг ИТХ-аараа "Шинэ Ховд" хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрт тусгагдсан “Шинэ Ховд” Үйлдвэрлэл технологийн парк нь Баруун бүсийн хэмжээнд:
✅Олон улсын стандартад нийцсэн
✅Байгаль орчинд ээлтэй
✅Шинэ дэвшилтэт технологи, инновац шингэсэн
✅Импортыг орлох үндэсний үйлдвэрүүдийг цогцоор нь хөгжүүлж, орон нутаг төдийгүй бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон зорилготой.
Энд 80 гаруй ААН үйлдвэр байгуулахаар төслөө ирүүлжээ.
Үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг НҮБ-ын ЮНИДО төсөлтэй хамтран боловсруулж, паркийн ерөнхий төлөвлөгөө хийсэн. Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк нь Ази Европыг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн Олон улсын AH-4 авто замын дагуу Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC 4A коридорт байрлаж байгаа нь Евро азийн орнууд, БНХАУ-ын Шинжааны бүс нутаг, ОХУ, Казакстан зэрэг улсуудад хамгийн ойр холбогдох боломжтой ба аймгаас 1000 км радиуст 40 сая хүн амтай зах зээлд оршиж байгаагаараа онцлогтой юм.
Эх сурвалж: Ховд ИТХ пэйж хуудас

Сэтгэгдэл ( 0)