МУ-ын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, боомтуудаа автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ховд аймагт үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүсийн төсөл эхэлж буй бол БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтын өргөтгөлийг хэрэгжүүлэх болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд байна. Уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, иргэдэд газрыг шударгаар эзэмшүүлэх, баруун бүс нутагт бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөн ярилаа.





   Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өгөв. Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. 2024 оны төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч байна. Ховд аймгийн иргэд:
- Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах
- Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат
- Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга
- Гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв 
-  Ховд-Улаангом чиглэлийн 163,3 км хатуу хучилттай автозам
- Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга
- 1000 айлын орон сууцны зураг төсөв
- Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэргээр төслүүдийг эрэмбэллээ.



Эх сурвалж: ЗДТГ

 




Сэтгэгдэл ( 0)