Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга хэн болох вэ?


  Ховд аймаг нь Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэйгээр 7 сар гаруй хугацааг өнгөрүүлсний эцэст Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б. Сандагсүрэн томилогдож энэ яриа намжсан. Гэтэл 2023.07.10-ний өдөр албан ёсны үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн Б. Сандагсүрэнгээс хойш Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн адил нарийн бичгийн даргагүй 4 сар орчимын нүүр үзэх гэж байна.

 
  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтын хуваарийн дагуу Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Удирдах албан тушаал-эрхэлсэн түшмэл)-ийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2023.10.10-ний өдрийн 18:00 цагт эхэлж 2023.10.24-ний өдрийн 2:00 цагт дуусжээ. Энэ хугацаанд тус албанд томилогдох хүсэлтэй 6 хүн бүртгүүлжээ.
Бүртгүүлсэн иргэдийн овог нэр, регистрийн бүртгэлээс харж таамаглал дэвшүүлэх боломж хүн бүрт нээлттэйгээр МУ-ын төрийн албаны зөвлөлийн цахим системд тавигдсан тул дараах таамаглалыг гаргаж болохоор байна. Тухайлбал:
1. Д. Ариунбилэг Тэрээр Ховд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гомдол мэдээлэл шалгах хэлтэст ажиллаж байгаа.

2. Б. Баярсүх Тэрээр Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад одоо ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байна.

3. Б. Гомбосүрэн Өмнө нь ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан бол одоо Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга хийж байна.

4. Г. Ууганбаатар Түүний өмнөх мэдээлэл тодорхой бус хэдий ч одоо МУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн даргаар ажиллаж байна.

5. И. Энхцэцэг Түүний мэдээлэл тодорхойгүй байгаа хэдий ч одоогоор Улаанбаатар хотын аль нэг дүүргийн ЗДТГ-ын дарга гэх албан тушаал хашиж байгаа гэх мэдээлэл байна.

 
6. Чо. Эн гэх хүний мэдээлэл тодорхойгүй байна.
  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Удирдах албан тушаал-эрхэлсэн түшмэл)-ийн албан тушаал нь тусгай шаардлагатай. Төрийн албанд 8-аас дээш жил ажилласан, түүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байх ёстой. Тиймээс төрийн удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай, мэдлэгтэй, чадвар, чадамжтай жинхэнэ төрийн албан хаагч ирнэ гэсэн хүлээлт байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)