Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна


        Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд сумдад ажиллаж байна.
Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сумдад ажиллах төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг (2024.05.27) Булган, Үенч суманд ажиллалаа.

  Ажлын хэсэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэн үнэлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэх зорилготой.



  Ажлын хэсгийнхэн:
- Сумдын ИТХ-ын болон багийн ИТХ-ын үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журмын дагуу холбогдох материалуудтай танилцах, арга зүйн зөвлөгөө өгөх
- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан захиргааны хэм хэмжээний акт, биелэлттэй танилцах
- ХАСХОМ-ийн 2023 оны тайлантай танилцах
- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын стратеги төлөвлөгөө, холбогдох тайлан мэдээ, судалгаатай танилцах
- Khovd.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, Аble нэгдсэн программыг хэвийн ажиллуулахад аргазүйн зөвлөгөө өгөх
- Сумын ИТХ-ын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Төлөөлөгчидтэй уулзалт хийх
-Сумдын ИТХ-ын ГХУСАЗСЗ-ийн гишүүдтэй уулзах
- “Сонгогчийн боловсрол” сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Ховд Хурал Ажлын алба




Сэтгэгдэл ( 0)