ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл энэ сарын 15-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын өрөөнд хуралдлаа. Хуралд аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон зөвлөлийн гишүүд оролцов. Хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан захирамжийг танилцуулж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлт”-ийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны ажлын хэрэгжилт, үр дүн, дүгнэлтийн талаар хэлэлцэж, санал солилцсон юм.




Сэтгэгдэл ( 0)