Ухаалаг гар утас ашиглаж арьсны өвчний оношилгоо эмчилгээ хийх боломж бүрджээ

Анагаах ухааны сургуулийн арьс судлалын тэнхим, Хүрээ ротари клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас оношилгоо эмчилгээ хийх, ухаалаг гар утас ашиглан арьсны өвчний оношлогоо эмчилгээ төслийг Монгол улсын 8 аймгийн 135 суманд амжилттай хэрэгжүүлсээр иржээ. Тэгвэл энэ жил уг төслийг 6 аймагт хэрэгжүүлэхээр болсны нэг нь Ховд аймаг юм. 

Уг төслийг Ховд аймгийн хөдөөгийн  сумдад хэрэгжүүлэх ажлын хүрээнд  сумдын эмч нарыг сургалтанд хамруулж энэ талын мэдээллийг өгч байна. Ялангуяа хөдөө орон нутагт арьсны оношилгоог шууд хийх боломжгүй байдаг учир тухайн сумын эмч нар арьсны өвчлөлтэй иргэдийн оншилгоог ухаалаг гар утас ашиглаж оношлох бүрэн боломжтой болсныг зохион байгуулагчид хэлж байна. Ухаалаг гар утасыг ашиглаж арьсны оношилгоог хийх нь цаг хугацааны хувьд ч түргэн шуурхай болсон байна. 

Уг төсөл 2015 оноос хойш хэрэгжиж байгаа юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд хүрээ ротари клуб нь санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр иржээ. Манай улсад хоол хүнс, цаашлаад байгаль  орчны хамааралтай арьсны өвчлөлүүд их байдаг байна.
Тухайлбал: 30-аад жилийн өмнө  нарны харшилтай гэдэг өьчнийг цөөнө сонсдог байсан бол өнөө үед нарны харшил газар авсан байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ. Энэ нь байгаль орчны тэнцвэрт харьцаа алдагдсны нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Арьс гэдэг нь гадаад орчны сөрөг нөлөөг хүлээж авдаг хамгийн эмзэг эрхтэн. Сөрөг өөрчлөлт хүний биед хамгийн түрүүнд арьсаар дамжиж илэрдэг байна. Мөн одоо үед хоол хүнс, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэн  арьсны өвчлөл нэмэгдэх болсныг ч онцоллоо.




Сэтгэгдэл ( 0)