АЙМГИЙН ЭМГ-ААС СӨБ-ЫН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Ховд аймгийн ЭМГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх сэдэвт сургалтыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Сургалтанд аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг СӨБ-ын багш ажилчид хамрагдлаа. Сургалтаар бэлгийн замаар дамжих халдварт өвчин, тэмбүү өвчин, заг хүйтэн өвчин, мөөгөнцөр өвчин, сайн дурын шинжилгээний ач холбогдол, жирэмслэлтээс сэргийлэх аргууд, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын ариутгал, хүүхдийн тоглоомын чанар стандарт, цэцэрлэгийн дотор хийгдэх цэвэрлэгээ, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, чихрийн шижин өвчин, ЭМС-ын 472-р дугаар тушаал, эрүүл мэндийг дэмжих байгууллага шалгаруулах журам, эрүүл мэндийн хэв маяг гэх мэт сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж тэдний мэдлэг чадварыг дээшлүүллээ. Цэцэрлэгийн багш нар сургалтанд хамрагдснаар хүүхэдтэй ажиллах ур чадвар дээшлэх, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа сайжрах, эрүүл ахуйн орчиндоо анхаарах аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхан шатны мэдлэг чадварыг өөртөө хуримтлуулах зэрэг олон давуу талууд бий болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Цаашид эрүүл мэндийн газраас төрийн албан хаагчдаас гадна олон нийтрүү хандсан ялангуяа иргэдэд энэ талын мэдээллийг олгох тал дээр түлхүү анхаарч ажиллана гэсэн юм.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)