“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” МАН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 98 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Эх орончдын өдөр, эх орондоо хайртай иргэн бүрийн баяр байх ёстой хэмээн үздэг. Эх оронч өвөгдийн туулсан зам нь хатуу ч хүрсэн өндөрлөг нь бахдам учраас тэдний эх орныхоо төлөө гэсэн халуун амь, бүлээн цус, дуслуулсан хөлсийг ирээдүй хойч нь мартах учиргүй юм. Иймдээ ч эх орончдын өдөрийг чухал баяруудын нэг болж байна. Жил бүрийн 3-р сарын 1-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг тус арга хэмжээний хүрээнд аймгийн МАН-ын дарга Б. Дүгэржав болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд, МАН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөл Ойрадын их хаан Галданбошгит, Эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Ард Аюушийн хөшөөнд уламжлал ёсоор цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эх орончдын өдөр, МАН-ын 98 жилийн ойн баярын арга хэмжээ баярын хурал, урлагийн номер, шагнал гардуулах үйл ажиллагаагаар үргэлжиллээ. Энэ үеэр боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2 хүн, Тэргүүний ардын авъяастан цол тэмдэгээр 1 хүн, тусгаар тогтнолын одонгоор 7 хүн, аймгийн хүндэт тэмдэг 2 хүн, намын тэргүүний ажилтан тэмдэгээр 12 хүн, эх орны төлөө тэмдэгээр 13 хүн, ахмад зүтгэлтэн тэмдэгээр 13 хүн, намын хүндэт тэмдэгээр 15 хүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагналаар 4 хүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны шагналаар 3 хүн, Эрхэм хүмүүн тэмдэгээр 12 хүн тус тус шагнууллаа.
Мөн эх орончдын өдрийг угтан зохион байгуулсан "Эх орон миний бахархал " сэдэвт шүлэг, эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн 50 гаруй бүтээлийг дүгнэж шагналыг нь энэ үеэр гардуулсан юм. Эссэ бичлэгийн уралдааны төрөлд Солонгос улсын Сувон хотод хэлний бэлтгэлд суралцаж буй оюутан А. Тогтохбаяр тэргүүн байр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч М. Галмөнх тэргүүн байрыг, шүлгийн төрөлд оюутан М. Дэвээжаргал тэргүүн байрыг тус тус эзэлсэн байна.
Улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж НҮБ-д элсч орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлж, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих, ардчиллын замыг сонгон хөгжүүлэхэд МАН-ын үе үеийн удирдлагууд, эгэл жирийн гишүүд, эх оронч үзэл санааны манлайлагчид их бүтээн байгуулалтын санаачлагчид байсаар ирсэн нь түүхийн үнэнээр нотлогддог.
2019 он бол улс орон нутгийн тухайд томоохон бүтээн байгуулалтын жил болон өрнөж байна. алс баруун хязгаар Ховд аймагт гэхэд 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх юм. Тухайлбал: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, цементний үйлдвэр зэрэг бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө томоохон зорилт тавин ажиллаж байна. Мөн олон жил маргаан дагуулж байсан Эвийн хүч битүү захыг ашиглалтанд бүрэн оруулж 500 орчим хүнийг ажлын байраар хангах ажлыг эхлүүлжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)