ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР НИЙТИЙН НОМЫН САНГ МУСГЗ М.БАЯНЗУЛЫН НЭРЭМЖИТ БОЛГОСОН НЬ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ БАЙНА ГЭВ

  Хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэж байна.Үүний нэг нь Ховд аймгийн нийтийн номын санг МУСГЗ М.Баянзулын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцсэн юм.Тэгвэл энэ асуудалд тэргүүлэгчид шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд санал хураалт явуулахаас татгалзлаа.
Учир нь аймаг орон нутаг ямар нэгэн шийдвэр гаргаагүй, засаг даргын зөвлөлөөр хэлэлцээгүй, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар батлаагүй байхад Жаргалант сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэн баталж нэг ёсондоо аймгаас давсан шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна гэж үзээд хууль бус тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож энэ асуудлыг дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.
МУСГЗ М.Баянзулын тухайд Монголын утга зохиолд ихээхэн хувь нэмэр оруулсан хүний нэг гэдэг дээр маргах хүн байхгүй.Харин аймаг орон нутаг шийдвэр гаргаагүй байхад нэрэмжит болгосон явдал нь нийтийн номын сангийн удирдлага, ажилчдын хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн зарим тэргүүлэгчид байр сууриа илэрхийлж байлаа.
Аливаа байгууллагыг хэн нэгний нэрэмжит болгох асуудлыг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцснийхээ дараагаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж тэргүүлэгчдийн ихэнхи хувь нь дэмжсэн тохиолдолд нэрэмжит болгодог юм байна. Гэтэл анхнаасаа ЗГ-ын тогтоолыг зөрчсөн нь үл ойлголцолд хүргээд байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 1)
мал

2019 оны 03 сарын 21-нд

Ийм юм мэддэггүй юм уу?