АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Газар тариалан хөтөлбөр батлах тухай, Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөө, Эхийн алдарт нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх, Нөхөн сонгууль зарлах тухай, Төрийн дээд шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай, аймгийн хүндэт тэмдгээр шагнах тухай гээд нийт 7 асуудлыг хэлэлцэж тэргүүлэгчид санал хүсэлтээ тусгаж байна.





Сүүлийн жилүүдэд барилга байгууламж, бусад бүтээн байгуулалт гэхээсээ илүүгээр газрын үр шимийг хүртэж, хүн бүр ажилтай, орлоготой, үйлдвэрлэгч байх нь чухал хэмээн үзэж аймаг орон нутгаас газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч эхэллээ.
Ховд аймгийн тухайд үржил шимт хөрс бүхий, 24 мянган га талбайд төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал, жимс жимгэнэ, тариалах боломжтой гэсэн судалгааг гаргасан байдаг. Гэвч дээр дурьдсан га талбайн 10 хувьд ч хүрэхгүй тариалалтыг манай аймагт хийдэг байна. Хэрэв газар тариалангийн салбарыг эрчимтэй хэрэгжүүлж тариалалтын хэмжээг нэмэгдүүлж чадвал орон нутгийн ард иргэд дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй хүнсний ногоогоор хангах бүрэн боломжтойн дээр хөдөө аж ахуйн зах зээлд эзлэх, эдийн засгийн эргэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ийм ч учраас газар тариалан , Бэлчээр, Хүлэмж гэсэн 3 дэд хөтөлбөрийг энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)