ЭМНЭЛЭГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁСЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

  ЭМЯ-ны дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёсзүйн хяналтын хороо, аймгийн ЭМГ хамтран эмнэлэгийн эмч мэргэжилтний ёсзүй сэдэвт сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж санал хүсэлтээ хуваалцаж байна.
Сургалтанд Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн мэргэжилтэн гээд нийт 400 гаруй хүн хамрагдлаа. Эмч эмнэлэгийн ажилчдын харилцаа хандлага, ёс зүйн тухай иргэд олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн.
Эмнэлэгийн анхан шатны нэгжээсээ эхлээд дунд, дээд шатандаа харилцаа хандлагаа өөрчилж, эерэг хандлагыг өөрөөсөө эхлэх нь чухал гэж үзээд эерэг хандалга инээмсэглэл уриалгыг ЭМЯ-аас хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.



Сургалт Анагаах ухааны суурь боловсрол дахь ёсзүйн тулгуур ойлголтууд, ёсзүйн алдаа дутагдлаас сэргийлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид таагүй мэдээ хүргэх менежмент, эмнэлэгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээ, өнөөгийн байдал, ирээдүйн хандлага, эмнэлэгийн мэргэжилтний харилцаа, ур чадвар гэх мэт сэдвүүдийг хүрээнд явагдаж байна.



Эрүүл мэндийн салбарын зарим эмч мэргэжилтнүүдын ёсзүй, хариуцлагагүй байдал, харилцааны жижиг алдаанаас үүдэн ард иргэд, цаашлаад эмчлүүлж байгаа өвчтөн хохирох асуудал ч гардаг байна.
Тиймээс энэ асуудлыг цэгцлэх, цаашид юун дээр хэрхэн анхаарч ажиллах арга замаа тодорхойлох зорилгоор энэ сургалтыг бүсийн аймгуудад зохион байгуулж эхлээд байна.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)