2-12 НАСНЫ БҮХ ХҮҮХЭД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ,ЭМЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА
МУЗГ-ын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 255-р тогтоолоор " Эрүүл шүд- Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг. Хүүхдийн шүдний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор 2019-2023 он хүртэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөр хэрэгжснээр 2-12 насны хүүхдийн шүдний өвчлөл буурч, амны хөндийн эрүүл ахуй сайжирч, хүүхдийн архаг болон суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
”Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд энэ өдөр зохион байгуулагдлаа.

”Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМС-ын 2019 оны 03-р сарын 13-ны өдрийн А/116 тоот тушаалаар амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах удирдамжийг баталсан байдаг.
Удирдамжийн хүрээнд 2-12 насны хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, бусад салбарын оролцоог хангах замаар нягт уялдаатай ажиллахыг зорьж байна.
2018 оны жилийн эцсийн статистик тоогоор Ховд аймагт 2-12 насны 21808 хүүхэд байна гэсэн мэдээ гарчээ.
Дээрх статистик тоонд үндэслэн ”Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 2-6 насны 10902 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.
Тусламж үйлчилгээний хөтөлбөрийн хэмжээг 1 хүүхдэд 60.000 мянга хүртэлх төгрөгөөр тогтоосон бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсох түрхлэг, шүд авалт гэсэн 7 үйлчилгээг үзүүлнэ.
Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг улсын хэмжээнд шалгарснаас Ховд аймагт Содон сондор, Сувдан шигтгээ, Хаш сондор эмнэлгүүд шалгарчээ.
Ховд аймагт шалгараад байгаа дээрх 3 эмнэлэгт үзүүлэх хүүхдүүдийг баг, сумаар нь тус бүр хувиарласан байна.
Тухайлбал:
- Хаш сондор эмнэлэгт Буянт, Жаргалан, ӨЭМТ-д харъяалагддаг багийн хүүхдүүд болон Алтай, Буянт, Зэрэг, Мянгад, Цэцэг сумдын хүүхдүүд үйлчлүүлнэ.
-Сувдан шигтгээ эмнэлэгт Бугат, Баатархайрхан, ӨЭМТ-д харъяалагддаг багийн хүүхдүүд болон Булган, Дарви, Мөст, Үенч, Ховд, Чандмань сумын хүүхдүүд үзүүлнэ.
- Содон сондор эмнэлэгт Рашаант ӨЭМТ-д харъяалагддаг багийн хүүхдүүд болон Дөргөн, Дуут, Манхан, Мөнхайрхан, Эрдэнэбүрэн сумын хүүхдүүд тус тус үйлчлүүлэх юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)