В,С ВИРУСЫН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД 15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйээр ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Вируст гепатит буюу шар өвчин элэгний В,С вирусын оношилгоо илрүүлж урьдчилан сэргийлэлт эмчилгээ тархвар зүй, эмнэлэгээс шалтгаалах халдварын чадавхийг сайжруулах нь” төслийг 2018 оны 05-р сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн ажилтнуудын вируст гепатитын илрүүлэг, оношилгоо эмчилгээ хийх чадавхийг сайжруулах, Вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, хяналт үнэлгээний идэвхитэй тандалтын тогтолцоог бий болгох гэсэн 2 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна.
Төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЭМ-ийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна. Тэгвэл тус сургалт энэ өдөр Ховд аймагт эхэллээ.
Сургалтанд Ховд аймгийн 17 сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч, эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд гээд нийт 85 хүн хамрагдаж байна. Энэ сургалтыг зохион байгуулснаар Вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, хүн амын эрүүл мэнд сайжирна гэж үзэж байна.
Элэг бүтэн Монгол хөтөлбөр манай улсад 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш насны иргэдийг В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг эрчимжүүлсэн.
Ховд аймгийн тухайд 2017-2018-2019 онуудад нийт 23392 хүн В,С вирусын шинжилгээнд хамрагдаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл зорилтод хүн амын 39,6 хувь нь хамрагдсан гэсэн үг. Энэ тоо баримтаас харахад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо бага байна гэсэн үг юм.
Иргэдийн шинжилгээнд хамрагдалтын тоо бага байгаа нь энэ талын мэдээ мэдээлэл дутмаг, эрүүл мэндийн боловсрол хомс, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй зэрэг хэд хэдэн шалтгаануудаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
ЭМ-ийн даатгалгүй иргэдийг В,С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахын тулд салбар байгууллагууд хамтран ажиллаж, нэгдсэн судалгаа гаргаж ажиллаж байна гэлээ.
В,С вирусын шинжилгээнд хамрагдснаар хорт хавдар болон аливаа аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн хойноо биш, өвчлөхөөсөө өмнө оношоо тодруулж эмчлүүлэх бүрэн боломжтой гэж эмч мэргэжилтнүүд хэллээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)