ХОВД АЙМГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН БОЛЖ БАЙНА
2019 оныг ЭМЯ-аас "Инээмсэглэл эерэг хандлага" уриаг дэвшүүлж, ЭМС-ын А/95 тоот тушаалын дагуу Олон улсын сувилагчдын өдрийг "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Ховд аймгийн ЭМГ-аас эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд "Бидний ирээдүй-Эрүүл оюунлаг иргэн" алсын харааг дэвшүүлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрэлт хэрэгцээнд тулгуурлан өвчнөөс урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээний технологийг нэвтрүүлж харъяа эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ховд аймгийн хэмжээнд их эмч-239, сувилагч-301, эм зүйч-44, эм найруулагч-51, эмнэлгийн мэргэжлийн техникийн ажилтан-292, бусад ажилтан 317 нийт 1244 ажилтан ажиллаж, эрүүл мэндийн байгууллага-51, эмийн эргэлтийн сан болон хувийн эмийн сан-45 үйл ажиллагаагаа явуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ажил мэргэжлийн уралдаан энэ жилийн тухайд бүсчилсэн хэлбэрээр бус нэгдсэн байдлаар болж байгаагаараа онцлог юм.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулах, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явагдаж байна. Ажил мэргэжлийн уралдаанд сумын нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн сувилагч, эх баригч, багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, статистикч/ Дүн бүртгэгч, лаборант, вакцинатор, эмийн эргэлтийн сангийн эм зүйч болон эм найруулагч нар сорилын болон ур чадварын шалгалтаар оролцож байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)