“ Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд “төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо
Эрүүл мэндийн салбарын харьяа байгууллагын төсвийн захирагч, нягтлан бодогч нарын төсөв санхүүгийн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, арга барил, ур чадварын талаар туршлага солилцох, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг сургалтанд сумдын ЭМТ-ийн менежер, нягтлан бодогч нарын 50 орчим хүн оролцож байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээний үеэр Аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд нийт оролцогчдод хандан “ Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж төрийн албаны ёс зүйн талаар санал солилцлоо.
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан тогтоол журмуудын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ эмхэтгэл, гарын авлагаар хангаж ажиллалаа. Мөн ЭМ-ийн салбарын төсөв санхүүтэй холбоотой эмхтгэлийг оролцогчдод хүргэн үйл ажиллагагаа сурталчиллаа.
Мөн сургалтаар ЭМ-ийн байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн тайланд санхүүгийн аудитаар гарсан зөрчил, цаашид анхаарах асуудлыг хэлэлцснээс гадна ЭМ-ийн даатгалын талаарх мэдээлэл, цахим татварын системийн шинэчлэл, худалдан авах ажиллагааны хуулийн шинэчлэл, шинээр гарсан УИХ, ЗГ-ын тогтоол, тушаалын талаарх мэдээлэл, 2019 оны төсвийн талаарх мэдээллийг тус тус хүргэж ажилласан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)