Ховд аймгийн 5-18 насны 22617 хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулах вакцинд хамруулна
Ховд аймагт 2015-2016 онуудад Улаанбурхан өвчний дэгдэлт гарч нийт 888 хүн улаанбурхан өвчнөөр, Улаанууд өвчнөөр 20 хүн өвчилсөн байна. Үүнээс Улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас барсан байна.
2019 онд Говьсүмбэр аймагт, Оюу толгойд ажиллахаар ирсэн гадны иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн байна. Иймд 2019-2020 оны томуугийн өвчлөлийн үеэр Улаанбурхан өвчин дахин гарч болзошгүй хэмээн үзэж дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.12.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2019 оны 5 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн ЭМГ-аас сургалт зохион байгуулж байна. Сургалтанд сумдын ЭМТ-ийн эрхлэгч, вакцинатор, сургуулийн эмч нарын төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцож байна. Сургалтаар эрх зүйн баримт, вакцины хадгалалт, хамгаалалт, тарих арга, хамралтын тайлан мэдээ өгөх, дэмжлэг хяналт хийх аргын талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна.
“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор явагдах дархлаажуулалтын 10 хоногоор Ховд аймгийн 5-18 насны 22617 хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар тархвар судлалын заалтаар дархлаажуулах арга хэмжээг Эрүүл мэндийн газраас зохион байгуулан ажиллах юм.
Дархлаажуулалтын ажлыг сумдын Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэвлэл мэдээлэлийн байгууллагтай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)