Нүүр ам судлаач их эмч нарын ажлын байрны бүсийн сургалт болж байна

  АШУҮИС, Нүүр Ам Судлалын сургуулиас салбарын төгсөгчдийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, эргэх холбоог сайжруулах, ард иргэдийн дундах амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, зорилгоор нүүр ам судлаач их эмч нарын ажлын байрны бүсийн сургалт Ховд аймагт болж байна.
Сургалтанд Баруун 5 аймгийн шүдний эмнэлэгийн эмч нарын төлөөлөлүүд, Ховд аймгийн хэмжээнд шүдний болон нүүр ам судлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төр хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Сургалтын сургагч багшаар Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд ажиллаж эмч мэргэжилтнүүдэд тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал хүсэлтийг нь сонсож мэдээ мэдээлэл өгч байна.



Сургалт амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, авагддаггүй шүдэлбэрийн технологи, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө, орчин үеийн чиг хандлага, “ Эрүүл хүүхэд эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн эмнэлзүй гэх мэт сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Мөн энэ сургалтаар Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн танилцуулга, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг давхар өгч байгаагаараа онцлог юм.
Сургалтын төгсгөлд баруун 5 аймгийн шүдний эмч мэргэжилтнүүдийн холбоо байгуулах юм байна. Ингэснээр бие биенээсээ сайн туршлага солилцож бүсийн сургалтуудыг хамтран зохион байгуулахад дөхөмтэй гэж үзэж байна.





Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)