Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөн болж байна
Ховд аймгийн ЭМГ-аас санаачлан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд үйлчлэгч, жолооч, тогооч, асрагч гээд нийт 100 гаруй хүн хамрагдаж санал хүсэлтээ хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн яаж хамтарч ажиллах талаар зөвлөлдөж байна.

Аймгийн хэмээнд 100 гаруй төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Энэ салбарт нийт 1244 эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд, ажилчин албан хаагчид ажилладаг. Үүний 317 хүн буюу 24,5 хувь нь үйлчилгээний ажилчид байдаг байна. Тэдэнд тулгамдсан олон асуудал байдаг ч шийдэгддэг нь цөөн юм. Тиймээс энэ зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргүүлнэ.
Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанарын салшгүй хэсэг болсон үйлчилгээний ажилчдын тухайд тэр бүр сургалт, семенар, зөвлөгөөнд хамрагдаад байдаггүй. Тэдэнд тийм зав ч гардаггүй байна. Ер нь олон нийтийн аливаа ажлаас үргэлж хоцордог, мэдээ мэдээллээр дутмаг байдаг. Тэгвэл тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, харилцаа хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор анхдугаар энэхүү зөвлөгөөнийг хийж байна.
Үйлчилгээний ажилчдын тухайд ачаалал өндөртэй ажилладаг хэрнээ авч байгаа дундаж цалин 400 мянган төгрөг байдаг байна. Тиймээс цаашид салбар яам үйлчилгээний ажилчдын нйигмийн асуудалд анхаарч цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг судлаж бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг хүсч байна гэлээ.
Зөвлөгөөн 2 өдөр үргэлжилнэ. Маргааш буюу 2019.05.24-ны өдөр үйлчилгээний ажилчдын дунд ур чадварын уралдаан зохион байгуулагдаж шилдэг үйлчилгээний ажилчдыг шалгаруулж шагнаж урамшуулах юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)