Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилчид 3 төрлөөр ур чадвараа сорьж байна
Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөний 2 дахь өдрөө үргэлжилж байна.Ур чадварын уралдаан тогооч, жолооч, үйлчилгээний ажилчдын дунд 3 төрлөөр явагдаж байна.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 50 гаруй тогооч ажилладаг байна. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар цагаан хоол, эмчилгээ сувиллын хоол зэргийг орчин үеийн үйлчилгээний арга технологийг ашиглан хийж, харилцан бие биенээсээ суралцах, хоол үйлдвэрлэлийн явцад тулгарч буй хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хүнсээр үйлчлэх, үйлчилгээг сайжруулах, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадвар дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Тогооч нарын ур чадварын анхдугаар уралдааныг ЭМГ, Хөгжил Политехник коллеж, аймгийн тогоочдын холбоо хамтран зохион байгуулж байна. Тогооч нарын ур чадвар сайн байгааг тогоочдын холбооны тэргүүн онцоллоо. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа тогооч нар салат, ундаа, хоол гэсэн 3 төрлөөр ур чадвараа сорьж өрсөлдлөө. Эмчилгээ сувиллын хоол буюу Цагаан хоолны төрлийн хүнсийн бүтээгдэхүүн болон амтлагчийг ашиглан хоолны иж бүрдэл хийж анхны боловсруулалт, дулааны боловсруулалт, таваглалт зэргийг 45 минутанд багтааж хийснээр өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ үнэлж дүгнүүлж, өөрийн ур чадварын хэмжээгээ тодорхойлох боломжтой юм. Тогооч нар энэ үеэр эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын шаардлага хангасан ажлын байрны дүрэмт хувцасаар жигдэрчээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)