Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 9-р хуралдаан боллоо
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 9-р хуралдаан өнөөдөр боллоо. Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
- Аж ахуйн нэгж байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл хүлээж авсан тухай
- Санхүүчдийг чадавхжуулах хөтөлбөр батлах тухай
- Иргэний эрх зүйн боловсрол дэд хөтөлбөр батлах тухай
- Иргэний эрх зүйн боловсрол дэд хөтөлбөр батлах тухай
- Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах журам батлах тухай
- Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах журам батлах тухай
- Хөөмийг геннисийн амжилтанд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
- Сүм хийдийн журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
- Шим ус ОНӨААТҮГ-ын 2019 оны төсөв, төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн 5-р сарын 31-ний өдөр хуралдсан тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 9-р хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл тус хуралдааныг 6-р сарын 17-ны өдөр хуралдуулахаар товыг баталсан байна. Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)