Баруун 5 аймгийн ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийн дунд онол практикийн бага хурал болж байна
Өрхийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсний 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Ховд аймагт баруун 5 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийн дунд уулзалт сургалт, онол практикийн бага хурал, ажил мэргэжлийн уралдаан, спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Уулзалт сургалтын үйл ажиллагаанд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, аймгийн ЗД-ын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын ЗД-ын орлогч Ц.Лувсанлхамо нар оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлууд, салбар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, цаашид хийгдэх ажлын талаар танилцууллаа.
Ховд аймгийн тухайд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж тодорхой хөтөлбөрүүдийг батлан ажиллаж байгаа юм байна.
Энэ удаагийн уулзалт сургалтаар олон чухал асуудлуудыг хөндөн хэлэлцэж, эмч мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож байгаагаараа онцлог болж байна. МУ-д өрхийн эрүүл мэндийн хөгжлийн суурь анх1999 онд тавигдсан гэж үздэг. Анхны өрхийн эрүүл мэндийн төвийг Ховд, Дорнод, Хөвсгөл гэсэн 3 аймагт байгуулжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлэгийн тоо жилээс жилд нэмэгдэж 225 өрхийн эмнэлэг бий болж үүнийг дагаад 3000 гаруй ажлын байр нэмэгджээ. МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүд нийт хүн амын 70%-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр ханган ажилладаг байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)