Аймгийн итх-ын 9-р хуралдаан болов
Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан энэ сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанаар Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн 2019 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журмын тухай гэх мэт чухал асуудлуудыг хэлэлцэж төлөөлөгчид болон урилгаар оролцогч иргэд санал хүсэлтээ хуваалцлаа.
Энэ удаагийн хуралдаан 85 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хуралдаанаар онцлон яригдсан асуудлын нэг нь бүсийн хөгжлийн асуудал байлаа. Энэ ч утгаараа тус хуралдаанаар тэргүүлэх зэргийн 20 үйлдвэрийн жагсаалтыг гаргаж баталсан байна. Мөн хэд хэдэн газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэжээ. Хөгжил үйлдвэр үйлчилгээгээрээ бүсдээ тэргүүлэх зэргийн аймаг болохын тулд салбар салбарын суурь судалгааны ажлуудыг эрчимжүүлж,томоохон зорилтуудыг дэвшүүлэх нь ч чухал гэж үзэж байна.
Энэ онд манай аймагт 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгсөн байна. Хамгийн гол нь чанарын асуудалд анхаарч, иргэдийн эрх ашигт нийцсэн бодит үр дүнтэй ажлуудыг хийх нь чухал гэсэн байр сууринаас зарим төлөөлөгчид хандаж байлаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)