Аймгийн удирдах ажилтнууд цаг үеийн асуудлаар хуралдав
Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг аймгийн засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав удирдан явуулж цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.Зөвлөгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа оролцож үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ, улс орны эдийн засаг өнөөгийн байдлын талаар давхар мэдээлэл хийж төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа. УИХ-ын гишүүн Ц.Зогзолмаа тэрээр хэлэхдээ Үндсэн хууль бол эцэг хууль учраас энэ хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлтөд оруулахдаа чамбай хандахаас гадна иргэн бүрийн санал чухал байгааг онцоллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа явдал нь ирээдүйг 30-40 жил харсан өөрчлөлт болно гэж үзэж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс энэ үеэр албан байгууллагуудын дарга удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар үүрэг даалгавар өглөө.
Ялангуяа ажилчдынхаа ажил амралтын хуваарийг сайтар зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарч 2019-2020 оны өвлийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийг томилж хийх ажлын чиглэл, ажлын төлөвлөгөө гарган биелэлтэнд хяналт тавьж ажиллах, байгууллагын халаалтын шугам сүлжээний урсгал болон их засварыг 09-р сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж дуусгах, халаалт зуухнуудын засваруудыг чанартай хийлгэх гэх зэрэг ажлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг энэ үеэр үүрэг болголоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)