"Хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх" талаар сургалт хийж байна
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Хүүхдэд зонхилон тохиолдох амьсгалын эрхтний эмгэгүүдийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналтын зарчим" сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. Тус сургалтанд Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч нар, өрх, сумдын эмч нар гэсэн 60 гаруй хүн хамрагдаж байна. МУ-ын хэмжээнд хүүхдийн өвчлөл их байдаг учраас өвчлөлийн шалтгаан, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах тал дээр анхаарах шаардлага байгаа учраас улс, бүс, аймгийн хэмжээнд энэ талаарх сургалтыг явуулж байгааг зохион байгуулагчид ярьж байна.
Ховд аймгийн хэмжээнд 2014 оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 56 байсан бол 2018 онд 45 болж, жилээс жилд буурч байгаа хэдий ч улс, аймгуудын дунджаас өндөр байгаа тоон үзүүлэлт байна. Эндэгдэж байгаа хүүхдүүдийн нас баралтын шалтгааны 40 хувь нь гэнэтийн осол аваар, гол усанд унах, авто осол, золгүй тохиолдлоор эндэх гэсэн эцэг эхийн хариуцлага, хараа хяналттай шууд холбоотойгоор үүсч байгаа эрсдлүүд байгаа юм. Нөгөө талаасаа хүүхдийн өвчлөлийн суурь судалгаа, амьсгалын эрхтний эмгэгүүдийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ, үүнээс урьдчилан сэргийлэх арга зам зэргийг тодорхойлж, мэргэжил арга зүйгээр хангах, эмч мэргэжилтнүүдийг энэ талын сургалтанд хамруулах шаардлага байгааг ч ярьж байлаа.
Мөн архины хамааралтай эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдсэн осол гэмтэл их байдаг нь иргэн та бидний өөрсдийн анхаарах асуудлын нэг болоод байна. Таны хүүхэд эсэн мэнд өсөж торних нь танай гэр бүлийн төлөлвлөлтөөс эхлээд таны эрүүл мэндээс шууд хамааралтай юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)