Швейцарийн элчин сайдын яамны хамтын ажиллагааны газрын ерөнхий консул с.габриала ховд аймагт ажлын айлчлал хийлээ


 2019 оны 06 сарын 30-ны өдөр Швейцарийн холбооны улсын парламентын дарга Марина Караббио Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.   Үүнтэй холбогдуулан аймаг, орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох төсөл хөтөлбөрийн байгууллагуудын төлөөллүүд хүлээн авч уулзсан юм. Иргэдийн төлөөлөгчдийг чадавхжуулах төслийн хүрээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчид Швейцарийн холбооны улсын парламентын дарга Швейцарийн хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэнтэй уулзаж Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г. Пүрэвганди өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


  Швейцарийн хөгжлийн агентлаг нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийн засаглалын бодлого, шийдвэр гаргалтад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор 2012-2016 онд “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бол 2017-2020 онд “Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн хүрээнд багийн Иргэдийн нийтийн хурал , Аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр олон талт сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа юм.



Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2002 оноос эхлэн Монгол Улсад, 2004 оноос эхлэн Ховд аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хамтын ажиллагааны 15 жилийн хугацаанд Цөлжилтийг сааруулах төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Малын эрүүл мэнд, түүхий эдийн мөшгөх тогтолцооны төсөл, Хариуцлагатай уул уурхай, Дулааны алдагдал бууруулах төсөл зэрэг 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба одоогоор 17 төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр хатагтай Марина Караббио болоод Ховд аймагт ажиллаж буй ажлын хэсгийнхэн дээрх төслүүдийн хугацааг сунган хэрэгжүүлэхэд анхаарч, тэр дундаа Монгол ногоо, Ногоон алт төслүүдэд голчлон хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Бэлтгэсэн: Т. Азжаргал




Сэтгэгдэл ( 0)