15-аас дээш насны бүх хүн хепатит вирусийн шинжилгээнд хамрагдах боломжтой
Хүн амын дунд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан хепатит вирусийн тархалтыг бууруулах, таслан зогсоох, хепатит вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран олны хөл хөдөлгөөн ихтэй газарт иргэд олон нийтэд эрүүл мэндийн зарим төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаа.
Дэлхийн хепатитийн өдрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар иргэд олон нийтэд хепатит өвнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэн ажилласанаас гадна өндөр, жин, даралт үзэх үйлчилгээг үзүүлэн ажиллаа.
Улсын хэмжээнд хепатитийн вирусийн халдвар тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. МУЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд манай аймаг элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд 2017 онд л гэхэд 40-65 нас, 2018 онд 15-39, 2019 онд 15-аас дээш насны нийт 23392 иргэдийг 39,60 хувьтай хамруулан ажиллаж, эмчилгээ шаардлагатай иргэдэд БОЭТ-өөр дамжуулан вирусийн эмчилгээг хийн ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн статистик тоогоор манай аймагт нийт вирус хепатитийн халдварын 789 тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлттэй байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь цаашлаад архагших, элэгний хатуурал, хорт хавдар үүсэх шалтгаан болж байгаагаас гадна цаашид эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг даатгалд хамруулж, эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)