Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн өдөр болов

  Аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчийн өдрийг 4 дахь удаагаа зохион байгуулж байна. Тэгвэл энэ өдөр төлөөлөгчдийн намрын анхны уулзалтыг хийлээ. Энэ удаагийн уулзалтаар орон нутгийн болон орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын 2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны дунд хугацааны төслийн талаар хэлэлцэж төлөөлөгчдийн санал хүсэлтийг тусгаж байгаагаараа онцлог байна.

Төсвийн богино болон дунд хугацааны төслийг боловсруулахад аймаг, сумдын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, харьяа салбар байгууллагын бодлоготой уялдуулан ирэх 3 жилд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, зорилтоо бодитой тодорхойлон иргэд, олон нийтээр хэлэлцүүлэн ач холбогдлоор нь эрэмбэлэн хөтөлбөр арга хэмжээнд суурилсан байдлаар боловсруулах нь чухал гэж үзэж байна. Төлөөлөгчдийн санал хүсэлтийг тусгаснаар аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөгжлийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)