Бүсийн аймгуудын эмч эмнэлэгийн ажилчид сургалтанд хамргадлаа
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ-ийн дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн дарга П.Улаанхүү, МҮГХ-ны тэргүүн н.Мандаа нар оролцлоо. Тус сургалтаар Гемофили өвчний үүсэл, Гемофили өвчний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зарчим, илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, Гемофили өвчний төрөл, Гемофили өвчний эмчилгээний зарчим, гемофили өвчнөөс сэргийлэх зэрэг цогц мэдээллийг хүргэхийг зорьжээ.
Цусархагшилтын хэлбэрээр илэрдэг удамшлалын эмгэгийн нэг хэлбэрийн өвчнийг Гемофили гэж нэрлэдэг байна. Уг өвчнийг 1956 онд анх оношилж, албан ёсоор1992 онд бүтгэгдсэн байна. Одоогоор манай улсад энэ төрлийн өвчтэй 100 гаруй хүн байгаагын 50 гаруй хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг гэж салбарын зүгээс онцоллоо. Сургалтын сургагч багшаар дотор хүүхдийн эмч, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, цусны салбар төвийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Сургалтанд баруун бүсийн 5 аймгийн 40 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)