Өрхийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байна
МУ-д Өрхийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Ойн баярын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. Нээлтэнд аймаг орон нутгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, үе үеийн ахмад дунд залуу үеийн төлөөлөл болсон эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчид оролцлоо.
Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус салбарт 60 гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн анхны суурь тэртээ 1999 он гэж үздэг. Ийнхүү өрхийн эмнэлгийн анхны суурь тавигдаж хүн ардад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэж эхэлсэн байна. Ховд аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тухайд БОЭТ-ийн ачааг нуруундаа үүрэлцэж яваа гол субъект юм.Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж тоног төхөөрөмжөөр хангах, ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар эмч мэргэжилтнүүд хэлж байна. Орон нутагт анхны өрхийн эрүүл мэндийн төвийг Ховд, Дорнод, Хөвсгөл гэсэн 3 аймагт байгуулсан байдаг.Өрхийн эмнэлгүүдийн тухайд нийт хүн амын 70%-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр ханган ажилладаг гэж салбарын эмч нар хэлж байна. Түүхэн 20 жилийн хугацаанд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ биш, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төв болон хүрээгээ тэлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжиж, чадварлаг боловсон хүчнүүдээр эгнээгээ бүрдүүлж, өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд 225 өрхийн эмнэлэг бий болж үүнийг дагаад 3000 гаруй ажлын байр нэмэгдэж чадсан байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг
Сэтгэгдэл ( 0)