Ш.Адьшаагийн санаачлагаар БНСУ-ын эмч нарын баг Ховд аймагт ажиллалаа
Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн санаачлагаар БНСУ, МУ-ын Улаанбаатар-МЕД нэгдсэн эмнэлэг, их зайсан ОУЭМ-ийн нийгэмлэг, Ховд аймгийн ЭМГ –ийн хамтарсан эмч нарын баг энэ сарын 10-11-ны өдрүүдэд БОЭТ дээр ажиллаж ард иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна үзлэг оншилгоо хийж, шаардлагатай хагалгааг газар дээр нь хийж ажилласан байна. Тэгвэл эмч нарын баг 2 өдрийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, эмч мэргэжилтнүүд санал хүсэлтээ хуваалцлаа.
БНСУ-ын эмч нараар ахлуулсан баг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж хагалгаа хийнэ гэдэг иргэдэд олдож байгаа том боломж юм. Цаашид эмч нарын багийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урьж орон нутагт ажиллуулж энэ хүрээнд олон хүнийг хамруулах талаар анхаарна гэж Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа энэ үеэр хэллээ.
Ажиллах хугацаандаа гэмтлийн тасагт 120 үзлэг, 3 хагалгаа, мэс заслын тасагт 45 үзлэг, 4 хагалгааг амжилттай хийжээ. Орон нутгийн ард иргэдийн дунд ялангуяа өвдөг нуруу, түнхний өвчлөл их байгааг эмч нар онцолж байна. Энэ төрлийн өвчлөлөөр өвчилж байгаа хүмүүсийг насны ангилалаар нь авч үзвэл 40-75, 38-74 насны хүмүүс зонхилж байна гэлээ. Дээрх өвчлөлийн шалтгааныг эмч нар олон янзаар тайлбарлаж байгаа юм. Наад зах нь Ховд аймгийн ард иргэд өндөр уулын бүсэд амьдардагтай холбоотой хэмээн ч үзэж байна.
Эмч нар ажлаа дүгнэснийхээ дараагаар Y-S Men клубын нээлтийг хийж тус клубын захирлаар Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшааг томиллоо. Мөн клупт гишүүнээр элссэн эмч нарт энгэрийн тэмдэг гардуулж, клупын бэлэг тэмдэг болсон хантааз өмсгөлөө. Цаашид клупаараа дамжуулж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэнэ гэлээ.
Бэлтгэсэн: Н. таванцэцэТ

Сэтгэгдэл ( 0)