Ховд аймгийн прокурорын газраас “Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг сурталчлах” ажлыг сумдад зохион байгууллаа

  Аймгийн прокурорын газрын үйл ажиллагааны 2019 оны 3 дугаар улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчлах зорилгоор Ховд аймгийн Чандмань, Дарви, Манхан, Зэрэг, Мөнххайрхан сумдын иргэдийг оролцуулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг Чандмань суманд зохион байгуулах” гэж тусгагдсаны дагуу Ховд аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлах ажил”-ын хүрээнд прокурорын болон оролцогч байгууллага, сумдын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх өдөрлөгийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд зохион байгууллаа.

Өдөрлөгт Ховд аймгийн Чандмань, Дарви, Манхан, Зэрэг, Мөнххайрхан сумдын төрийн албан хаагч нар болон малчид, иргэд хамрагдсан байна. Өдөрлөгөөр 2015 оны Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг сурталчлах, аймгийн хэмжээнд болон тухайн сумдын нутаг дэвсгэрт 2019 оны эхний 9 сарын байдлаар үйлдэгдэн гарсан гэмт хэрэг, зөрчил, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн талаар товч мэдээлэл хийх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн, түүний шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах талаар иргэдэд мэдээлэх, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах, гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах журмыг сурталчлах, төр нийтийн эрх ашиг зөрчигдвөл хэрхэн хамгаалах, иргэдтэй уулзалт ярилцлага хийх, Ховд аймгийн Чандмань, Дарви, Манхан, Зэрэг, Мөнххайрхан сумдын малчдын бүлгийн гишүүдийг үнэмлэхжүүлэх, тэдэнд сургалт зохион байгуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4, 14.7 дугаар зүйлд заасан зөрчлүүд болон танин мэдэхүйн асуудлаар иргэдийн дунд “Дэвжээ” тэмцээн, оролцогч сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Зөв хүн болж төлөвших нь” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан зэргийг тус тус зохион байгуулан ажиллалаа.

Уг өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд Ховд аймгийн Манхан сумын “Том зургаан толгой” баг тэргүүн байр эзлэн шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Ховд аймгийн Чандмань сумын “Энхийн элч” баг дэд байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар, Ховд аймгийн Дарви сумын “Сутайн гал голомт” баг гутгаар байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан бол оролцсон бусад багуудад аймгийн прокурорын газраас “Батламж” гардууллаа. “Зөв хүн болж төлөвших нь” сэдвийн хүрээнд зарласан ЭССЭ бичлэгийн уралдаанд Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч Д.Саруул тэргүүн байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ахлах ангийн Б.Буянт дэд байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар, Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч С.Уранбилэг гутгаар байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна. Мөн иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсох, иргэдийн асуусан асуултанд нь хариулах, иргэдээс гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүдийг хүлээн авч ажилласан байна.
Бэлтгэсэн: Т. Өсөхболд




Сэтгэгдэл ( 0)